• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт болов

"Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Архангай аймагт "Эрх зүйн хөтөч" бэлтгэх сургалтыг Эмнести интернэшнл төрийн бус байгууллага зохион байгууллаа. Уг сургалтанд Эмнести интернэшнл төрийн бус байгууллагын гишүүд эрх зүйн хөтөч болох хүсэл сонирхолтой дээд боловсролтой иргэд хамрагдлаа. Сургалт "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр", Хууль зүйн луужин-1, Эрх зүйн хөтөч гэж юу сэдвүүдээр явагдлаа.

Мөн тус байгууллагаас Эрх зүйн хөтөч нарыг ажиллах нөхцөлөөр хангаж ажлын өрөө, ном гарын авлага, тараах материал, интернэт, техник тоног төхөөрөмжөөр хангажээ. Эрх зүйн хөтөч нар нь Архангай аймаг дахь цахилгаан холбооны газрын байранд тогтмол сууж үйл ажиллагаа явуулж, иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, туслалцааг үзүүлэх юм.