• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх кабинет ажиллаж байна

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.11-т аймгийн Нэгдсэн эмнэлэгт "Эрчүүдийн зөвлөгөө өгөх кабинет"-ыг ажиллуулна гэж заасан байдаг. Дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2017 онд эрэгтэйчүүдийн эмчийг сургаж бэлтгэсэн ба эрчүүдийн кабинетыг 2018 онд байгуулж, үйл ажиллагааг явуулж байна. Тус кабинетын эмчээр мэс заслын тасгийн эрхлэгч бөөр, шээсний зам, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний мэс заслын эмч Э.Балжинням ажиллаж байна. Балжинням эмчид үзүүлсэн үйлчлүүлэгчдийн 51.1 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт орж, нийт үзлэгийн дундаж нас 46.4 байна. Урьдчилан сэргийлэх үзлэгээр бөөрний хорт хавдар 5 тохиолдол илэрч, нэг тохиолдолд дурангаар бөөр авах мэс ажилбар хийжээ.