• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллуулна.

Аймгийн Онцгой комиссын хуралдаан өнөөдөр хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд:
– Баар, караокены үйл ажиллаагааг зогсоох
- Ресторан, цайны газрыг 18 цаг хүртэл ажиллуулах
– Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, аймаг, сум дамжин золголт хийхгүй байх
– Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахад шаардагдах санхүүгийн асуудлыг шийдвэрлэх
– Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдод бүртгэл судалгаа хийж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах
- Шашны байгууллага, сүм хийдийн үйл ажиллагааг хязгаарлах
- Зах худалдааны төв, нийтийн эзэмшлийн зам, талбайд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэх
– Архи согтууруулах ундааг 17 цагаас хойш худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох шийдвэр гаргалаа.