• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өнөөдөр Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсан өдөр

Элбэрэлт хатан арга хэмжээ боллоо

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг угтан Эрдэнэбулган сумтай хамтран "Элбэрэлт хатад" арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд салбар, салбарын төлөөлөл хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимээр үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлж, иргэний үүргээ, ээжийн үүргээ нэр төртэйгээр биeлүүлж, ариун цагаан хөдөлмөрөөрөө улс, орон нутагтаа хувь нэмрээ оруулж байгаа байгууллага бүрээсээ шалгарсан ажилчин ангийн төлөөлөл болсон эмэгтэйчүүд, баг бүрээс тодорхойлогдож ирсэн одонтой ээжүүд нийт 75 ээж нарыг хамруулан баярлуулсан. Арга хэмжээний үeэр ээжүүдийг үсчин, гоо сайхны салонаар үнэгүй үйлчлүүлж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч "Сэтгэлийн илгээмж"- ээр үр хүүхдээр нь сэтгэлийн бэлэг бариулж, илгээсэн захидал, дүрст мэндчилгээг дамжуулж. Эмэгтэйчүүдийн баярыг тэдний эрхийг хамгаалах чиглэлээр эргэх холбоотойгоор, үлдэх бодит ажилтайгаар зохион байгуулахаар эмэгтэйчүүдээс авсан санал хүсэлтийг нэгтгэн зөвлөмж гаргах, эмэгтэйчүүдэд хууль эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх, тулгамдсан асуудалд гүүр болох зорилгоор "Ээжүүд ба эрх" сэдвээр сургалт явуулах юм.

2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдаж, 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд тангараг өргөснөөр манай улсад Парисын зарчмуудад нийцсэн Хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсан түүхтэй билээ.

Өнөөдөр хэнээс ч хараат бус, бие даасан Хүний эрхийн Үндэсний байгууллагын үйл ажиллагаа бэхжиж, үндэсний төдийгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж, хүний эрхийн асуудлыг анхааралдаа авч, хэрэгжилтийг хангуулахыг шаардаж, эгэл жирийн иргэд эрхээ мэддэг, эрхийнхээ төлөө тэмцдэг болсон нь төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид, Орон Тооны бус зөвлөлийн гишүүд ХЭҮК-ын хамтын ажиллагааны үр дүн гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлагууд үзэж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 18 жилийн ойн өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ХЭҮК ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. "Өнөөдөр хүний эрхийн зөрчил, тохиолдол гарах бүрт олон нийт ямар нэгэн шийдвэр, хариу өгөхийг Хүний эрхийн Үндэсний Комиссоос нэхэж, шаарддаг болсон нь сайн зүйл гэж үзэж байна. Учир нь хүмүүс ХЭҮК гэж байгууллага байдгийг мэддэг, эрх, эрх чөлөөгөө хамгаалах эрмэлзэлтэй, эрхээ шаардах алхам хийж байгаа нь бидний ажлын үр дүнгийн илрэл. Мэдээж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад ажиллаж буй та нарт хүндрэл бэрхшээлтэй, шантрах зүйл олон гардгийг ойлгож мэдэрдэг. Гэхдээ та нар өнөөдрийн эрч хүчээрээ ажиллаж, зорьсон зорилго, зорилтууддаа хүрэх ёстой. Бидэнд хийж амжуулах зүйл олон байна" хэмээн ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ажилтнууддаа захиж байлаа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 21 аймаг тус бүрт нэг ажилтантай, нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.