• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өнөөдөр 15 цагийн байдлаар архангай аймгаар 1000 орчим тээврийн хэрэгсэл, 4000 гаруй иргэн зорчсон байна

Зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан Архангай аймгийн Цагаан давааны пост болон Цагаан хаалгаар орж гарч байгаа тээврийн хэрэгслийн ачаалал их байна. Тодруулбал өглөөний 06:00-15:00 цаг хүртэлх хугацаанд нийт 1000 гаруй тээврийн хэрэгсэл, 4000 гаруй иргэд зорчсон байна.

Архангай аймгийн хэмжээнд төв зам дагуу 15 пост ажиллаж байгаа бөгөөд тус постуудад Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газрын нийт 150 гаруй албан хаагч ажиллаж байна. Эдгээр ажилтнууд зорчигчдын халууныг үзэж, асуумж судалгаа авч байгаа юм.

Төв зам дагуух постууд энэ сарын тавныг хүртэл ажиллах юм. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний ачаалал буурч хэвийн хэмжээнд хүртэл ажиллана гэсэн юм. Харин тус постуудад үүрэг гүйцэтгэгж байгаа албан хаагчид ирэх тавны өдрийг хүртэл 24 цагаар үүрэг гүйцэтгэх ажээ.