• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өрхөөс хөгжил эхэлнэ чуулга уулзалт боллоо

Флом байгууллагын Архангай аймаг дахь салбар “Гэгээн ирээдүй” төслөөс “Өрхөөс хөгжил эхэлнэ” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгуулаа. Чуулга уулзалтад зорилтот 10 сум болох Эрдэнэбулган, Цэнхэр, Хотонт, Хашаат, Ихтамир, Чулуут, Тариат, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан зэрэг сумдын удирдлагууд болон ТББ, зорилтот иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн хамрагдаж байна. Өрхөөс хөгжил эхэлнэ чуулга уулзалтын хүрээнд гэр бүлийн бат бөх байдал, нийгмийн орчин, гэр бүлийн эдийн засгийн бодлого, хүний хөгжил, гэр бүлийн өв соёл, үнэт зүйл, гэр бүлийн хууль эрх зүй, олон улсын гэр бүлд хэрэгжүүлсэн сайн туршлага зэрэг сэдвээр холбогдох албаны мэргэжилтнүүд илтгэл тавих юм. Хүний эрхийн Үндсэний комиссын орон нутаг дахь ажилтан уг чуулга уузалтанд "Гэр бүлийн эрх зүй" сэдвээр илтгэл хэлэлцүүлэн хамтран ажиллалаа.