• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Засаг дарга иргэдийн эрх ашгийг хүндэтгэсэн шийдвэр гаргалаа

 Баянхонгор аймгийн Шүүхээс 2016, 2017 онд журамлагдсан мотоциклуудыг улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн албан бичигтэй аймгийн Засаг дарга Г.Батжаргал  танилцаж тухайн 99 мотоциклыг иргэдийн эрх ашгийг хүндэтгэн эзэмшигч иргэдэд нь буцаан олгуулахаар шийдвэрлэлээ. Иймд 2016, 2017 онуудад мотоциклоо журамлуулж  буцааж аваагүй  иргэд өөрийн эзэмшлийн мотоциклоо эргүүлэн авах боломжтой боллоо.