• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Архидалтаас татгалзахад аймгаараа нэгдэцгээе" аяны хүрээнд

Архидалтаас татгалзахад аймгаараа нэгдэцгээе аяны хүрээнд гаргасан тоон судалгаанаас үзвэл Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт 2020 оны эхний улиралд 104 иргэн зөрчлийн улмаас Шүүхийн шийтгэврээр баривчлагдсаны 36 буюу 34.6% нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 60 буюу 57.6%-ийг эрхийн үнэмлэхгүй болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 4 буюу 3.8%-ийг хулгайлах, 5 буюу 4.8%-ийг танхайрах зөрчил тус тус эзэлж байна.
Баривчлагдсан иргэдийн хүйсийн хувьд 1 эмэгтэй 103 эрэгтэй хүн байгаагаас 57 нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 24 нь малчин, 9 нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 2 нь тэтгэвэрт, 7 нь хувийн байгууллагын ажилтан, 5 нь төрийн алба хаагч байна.

АРХИДАЛТААС ТАТГАЛЗАХАД
АЙМГААРАА НЭГДЭЦГЭЭЕ