• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Багш нарт сургалт зохион байгууллаа

Хүний эрхийн Олон улсын өдөр 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тохиож буйтай холбогдуулан энэ өдрийг угтан төрийн үйлчилгээний албан хаагчид буюу аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын:-

- Номундалай цогцолбор сургууль

- Номгон ахлах сургууль

- Эрдэнэмандал ахлах сургууль

- Эрдэм ахлах сургууль

- Баян-ойт цогцолбор сургууль

- Япон сургууль гэх

6 сургуулийн багш ажилчдад 2019 оны 12 сарын 02-05-ны хооронд хүний эрхийн сургалт зохион байгууллаа.

Тус сургалтын зорилго нь Хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын үүрэг хариуцлагыг таниулах хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд оршиж байсан бөгөөд уг сургалтаар 6 сургуулийн 320 гаруй албан хаагчдад мэдээлэл өглөө.

Сургалтыг үйлдвэрчний эвлэлийн хөдөлмөр хяналтын улсын байцаагч П.Уранчимэгтэй хамтарч зохион байгуулсан бөгөөд Комиссын орон нутаг дахь референт миний бие “Хөдөлмөрлөх эрх” сэдвээр Үйлдвэрчний эвлэлийн хөдөлмөр хяналтын улсын байцаагч “Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн гэрээ түүнийг байгуулахад тавигдах шаардлага” сэдвээр тус тус сургалт хийлээ.