• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Баянхонгор аймаг дахь ШШГА-ны албан хаагчдад сургалт зохион байгууллаа

  2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан албан хаагчдад "Хөдөлмөрлөх эрх ба ШШГБ-ын албан хаагчдын хөдөлмөрлөх эрх”, "Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь” сэдвүүдээр тус тус сургалт хийлээ. Сургалтанд төрийн тусгай албаны 20 албан хаагч хамрагдаж  сургалт 60 минут үргэлжиллээ. Мөн энэ  үеэр Баянхонгор аймаг дахь ШШГА-ны даргаар Хишигбаатар шинээр   томилогдон ирээд ажилаа аваад удаагүй байгаатай таарч комиссын үйл ажиллагааны талаар танилцуулж цаашид санамж бичгийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.                 Комиссоос өмнөх онд шинээр хэвлэгдэн  ирсэн гарын авлага материалыг цагдан хорих байрны номын санд байрлууллаа.