• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа

 Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн албан хаагчдын нэгдсэн сургалт зөвлөгөөн 03 дугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд уг зөвлөгөөнд аймгийн 20 сумдын татварын байцаагчид ирсэн байгаа билээ.  2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус зөвлөгөөнд оролцож буй албан хаагчдад  аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн В.Наранчимэгтэй хамтран "Жендер ба хүний эрх” сэдэвт 1 цагийн сургалтыг хийлээ.  Сургалтанд оролцогчдод Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааны талаар танилцуулж гарын авлага боршурыг тарааж өглөө.