• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“БИД ХАМГААЛНА” ЭРЧҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас бага насны охидын эсрэг хүчирхийлэл, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрчүүдийн дуу хоолойг сонсож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, зорилгоор Баянхонгор сумын иргэдийн төлөөлөл болох эрчүүдийг оролцуулан “Бид хамгаална” зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнийг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл болох Соогоо Сейкоо сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ш.Мөнх-эрдэнэ “Та хамгаална” сэдэвт илтгэлээр эхлүүлэн, Цагдаагийн газар болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбар Нэг цэгийн үйлчилгээний төвийн мэдээллүүдийг хүргэж, зөвлөгөөнд оролцогчдын санал хүсэлтийг хүлээн авч, цаашид зохион байгуулах ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.