• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ" ЗӨВЛӨГӨӨН

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс АВЛИГЫН ЭСРЭГ-ХҮЧЭЭ НЭГТГЭЕ аяны хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хүүхдийн Тэмүжин теарт “ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”
зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөгөөнд аймгийн төрийн байгууллагын холбогдох албан тушаалтан, Төрийн бус байгууллага, Орон нутгийн өмчит компаниуд, Төр нийгмийн түншлэл, хувийн хэвшил, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл болон иргэдийн төлөөллүүд оролцлоо.
Зөвлөгөөний үеэр гарсан зөвлөмжийг аймгийн хэмжээний сум байгууллагуудад хүргүүлэн ажиллалаа.