• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгал хийгдэж байна

Аймгийн Засаг даргын А/227 тоот захирамжийн дагуу Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Зооноз өвчин судлалын төвтэй хамтран 2020 оны 04 дүгээр сарын 04-ны өдрөөс Баянхонгор сумын 1, 10 дугаар багийн нийтийн эзэмшлийн талбай, айлуудын нүхэн жорлон, тоглоомын талбайн халдваргүйжүүлэлтийн ажилд, хяналт тавин, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллаж байна.