• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Нээлттэй хаалганы өдөр" арга хэмжээ

  Иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг таниулах,үйлчилгээг нэг дороос үзүүлэх,нийгмийн даатгалын ач холбогдол,тэтгэвэр тэтгэмжийн талаар ойлголт өгөх,хууль тогтоомж, эрх зүйн актуудыг тайлбарлан мэдээлэл зөвлөгөө өгөх зорилгоор 2018 оны 04-р сарын 20-ны өдөр "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР"-ийг иргэд ихээр төвлөрсөн баруун бүсийн худалдааны төвд  зохион байгуулж байна. Өдөрлөгийн  үеэр  иргэд даатгуулагчид  нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр,эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ авчирч газар дээр нь баталгаажилт хийлгэж холбогдох үйлчилгээг нэг дороос чирэгдэлгүй авч болох юм байна.  Энэ өдөр  нийгмийн даатгалын холбогдох үйлчилгээг үзүүлэхээс гадна иргэд ,даатгуулагчиддаа чиглэсэн "АХА" тэмцээн зохион байгуулах, цусны даралт үзэх зэрэг үйлчилгээг үзүүлэх мөн хууль эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч  ажиллаж байна.