• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Орон нутагтаа Хүний эрхийн дүн шинжилгээ хийлээ

2017 оны 01 дүгээр сард орон нутгийнхаа хэмжээнд  "Байгаль орчны хууль тогтоомж ба зөрчил хийдэл” сэдвийн хүрээнд  байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтэд  дүн шинжилгээ хийж  ажиллаа.  Дүн шинжилгээ хийх явцдаа Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мөн судаллаа.  2016 оны 10 сард Үндэсний Аудитын газрын харъяа Баянхонгор аймгийн Аудитын газар нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэнд нийцлийн аудит хийсэн байлаа. Аудитын   тайлангаас харахад хуулийн хэрэгжилтэнд хийх дотоод хяналтыг хуульд заасны дагуу хэрэгжүүлэх ёстой төрийн байгууллагуудын хяналт шалгалт нь давхардах, эсвэл аль аль нь хяналт тавихгүй орхигдох тохиолдол байгаа ба орон нутгийн түвшинд хууль нэгдсэн байдлаар хэрэгжиж чадахгүй байна гэсэн нөхцөл байдал тогтоогдсон байсан. Мөн хуулийн зөрчил хийдлийн талаарх санал дүгнэлтээ комисст хүргүүлж ажиллаа.