• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Орон нутагт сургагч багш бэлтгэгдэв

 "Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим" сургалтын сургагч багшаар  орон нутагт 8 хүн бэлтгэгдэв.  Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг дэмжиж, Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр (2017-2012) батлагдаж, хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Дэд сайдаар ахлуулсан "Байнгын ажиллагаатай ажлын хэсэг" байгуулагдсан.  Хөтөлбөрийн 4.1.2.2 дахь арга хэмжээнд бүх яам, агентлаг, төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил, бизнесийн байгуулагат хүүхдийн эрх хамгаалал, хүмүүжлийн эерэг арга, гэр бүлийн харилцааны талаар сургалт зохион байгуулах, байгууллага бүр "Эцэг эхийн зөвлөл" байгуулах ажлууд тусгагдаж, хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хангах чиг үүргийн хүрээнд "Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим" сэдэвт сургалтыг Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэн ТББ-тай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан үндэсний хэмжээнд сургалт зохион байгуулсан. Тус ажлын хүрээнд ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтан миний бие болон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн,  Баянхонгор сумын багийн нийгмийн ажилтан орон нутаг дахь хүүхэд, гэр бүлийн асуудлаар үйл ажиллагаа явуулж буй Төрийн бус байгууллагуудын  төлөөлөл болох  нийт 8 ажилтанг "Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим" сургалтын сургагч багшаар бэлтгэсэн. Сургалтыг "Хөөрхөн зүрхнүүдийн аян" ТББ-н ажилтан Оюундарь удирдан явууллаа. Сургагч багшаар бэлтгэгдсэн 8 мэргэжилтэн цаашид төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил, бизнесийн байгууллагад  хүүхдийн эрх, хамгаалал, хүмүүжлийн эерэг арга, гэр бүлийн харилцааны талаар сургалт зохион байгуулж, байгууллага бүрт Хүүхэд хамгааллын дүрэм боловсруулан мөрдүүлэх, эцэг эхийн зөвлөл байгуулах ажлын  хүрээнд ГБХЗХГазартай хамтран ажиллах юм.