• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"ОХИН ҮРЭЭ ХАЙРЛАЯ" ФОРУМ БОЛЛОО

Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, хуульчдын холбооны аймаг дахь салбартай хамтран 2019 оны 12 сарын 02-ны өдөр "Охин үрээ хайрлая" форумыг зохион байгууллаа. Тус форумд аймгийн удирдлагууд болон төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан хаагчид, эцэг эхийн төлөөлөл, охид оролцож тулгамдаж буй асуудал бэрхшээлийн талаар нээлттэй ярилцаж хүчирхийллийн эсрэг хүн бүр тэмцэхээ илэрхийллээ.