• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Политехникийн коллеж 162 төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй боллоо

Баянхонгор аймгийн Политехникийн коллежид Барилгын засал чимэглэлч мэргэжлийн ангийн дадлагын сургалтанд ашиглагдах 162 төрлийн 53,214,700 /тавин гурван сая хоёр зуун арван дөрвөн мянга долоон зуу/ төгрөгний тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, багаж хэрэгслийг ХННЯамнаас зарласан “Тоног төхөөрөмж багаж-Барилгын засал чимэглэл, эрчим хүчний хэмнэлттэй барилгын бүтээц, хуурай хийц” нийлүүлэх тендерийн хүрээнд Медимпекс ХХК-ны нийлүүллээ.

Тус тусгай төрлийн багаж хэрэгсэл нийлүүлэгдсэнээр чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэх нөхцөл, боломжоор Баянхонгор аймгийн Политехникийн коллеж хангагдаж байгаа юм.