• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

     
 Аймгийн Засаг дарга , АЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтсийн ивээл дор Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь 2018 онд сонсголын бэрхшээлтэй иргэдийг эмчилж эрүүлжүүлэх нийгмийн амьдралд тэгш оролцоог хангахад чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна.  Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйлчилгээний чанарыг сайжруулах аян", Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа "Бид өөрчлөгчид" 2 сарын аяны хүрээнд сонсгол хэл ярианы бэрхшээлтэй иргэд видео дуудлага болон мэссэжээр яаралтай дуудлага өгөх нөхцлийг бүрдүүллээ.  Аймгийн хэмжээнд сонсгол хэл ярианы бэрхшээлтэй 400, сонсгол бууралттай 1500 иргэн, хүүхэд байдаг бөгөөд Онцгой байдлын 101, Цагдаагийн 102, Эмнэлгийн түргэн тусламжийн 103 яаралтай утсанд холбогдож дуудлага өөрөө өгөх боломжгүй заавал бусдын дэмжлэг туслалцаатай өгөх шаардлага тулгардаг нь нэн түрүүнд шийдвэрлэх тулгамдаж буй асуудал болоод байсан юм. Иймд "Яаралтай" бичил төслийг санаачлан  " Өсөх урам" зам барилгын компаний дэмжлэгтэй ухаалаг утсаар хангаж мобиком, юнителийн тусгай дугаараар дамжуулан дуудлага өгөх боломжийг бүрдүүллээ. Дуудлага хүлээн авагч албан хаагчид дохионы хэлний ажлын байран дээрх сургалтанд хамрагдаж дээрх иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм. Бид бүхний санаачлагыг хүлээн авч дэмжиж үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа Аймгийн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газрын удирдлага, хамт олон, шуурхай төвийн алба хаагчдад талархлаа илэрхийлж байна. Цаашид энэ үйлчилгээг улам хөгжүүлж олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэж байна.