• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“ТОГЛООМЫН ТАЛБАЙ” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас “Аюулгүй ажиллагаа-амьдралын баталгаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Хүүхдийн хөгжил хамгааллын жил”-ийн 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Тоглоомын талбай” хэсэгчилсэн арга хэмжээг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, “Судлаач клуб”-ын сурагчидтай хамтран зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Баянхонгор сумын албан байгууллага, аж ахуй нэгж болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлах хүүхдийн тоглоомын 31 талбайд хяналт шалгалт хийж, “Тоглоомын талбайн стандарт MNS6751:2019” стандартын хэрэгжилтийг хангаж буй эсэхийг шалгалаа.