• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна

Сургалт сурталчилгааны ажлын хүрээнд 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Мэргэжлийн хяналтын хөдөлмөр эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч, Хөдөлмөр халамж үйлчилээний газрын мэргэжилтэн, Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран эхний ээлжинд аймгийн төвийн  Сургууль цэцэрлэгүүдээр явж "Ажлын байрны бэлгийн дарамт” сэдвээр сургалт хийж хууль эрх зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн  ажиллаж байна. Энэхүү сургалт сурталчилгаа нөлөөллийн ажлыг хийснээр албан байгууллагын ажилчид ажлын байрны бэлгийн дарамтын талаар зохих  мэдлэгтэй болох  бөгөөд цаашид байгууллагынхаа дотоод журамд энэ талаар заалт оруулах алхам хийх  ач холбогдолтой юм гэж харж байгаа билээ. Энэхүү ажил маань цааш үргэлжилж энэ ондоо багтаан  аймгийн төвийн төрийн бүх байгууллагуудыг хамруулах юм.