• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төрийн байгууллагын дарга эрхлэгч нар сургалтанд хамрагдаж байна

Баянхонгор аймгийн төрийн байгууллагын дарга эрхлэгч нарт аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсээс 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдөр захиргааны ерөнхий хуулиар сургалт зохион байгууллаа. Сургалтанд төрийн байгууллагын дарга сургууль цэцэрлэгийн эрхлэгч гэх нийт 43 хүн хамрагдлаа. Сургалтын дараа тэдний дунд  кейс бодлого ажиллуулсан нь уг хуулийг практикт хэрэглэх мэдлэг дадлага  олгосоноороо ач холбогдолтой боллоо.