• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Утаагүй Баянхонгор" хөтөлбөр

Баянхонгор аймагтай НҮБ-ын Хүүхдийн Сан, Swiss Cooperation in Mongolia хамтран хэрэгжүүлж буй Утаагүй -Баянхонгор хөтөлбөрийн хүрээнд Сент-Луис дахь Вашингтоны их сургуулийн профессор Жей Тернер, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-ийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн сургалт судалгааны төвийн захирал Б.Мөнхбаяр нараар ахлуулсан мэргэжилтнүүд Баянхонгор аймгийн төвд PM2.5 тоосонцрыг цаг тутам хэмжиж, мэдээлэх BAM 1020 агаарын чанарын хяналтын харуул болон 18 ширхэг бага оврын төхөөрөмжийг суурилуулж, орон нутгийн мэргэжилтнүүдэд харуулын станцыг хэрхэн ажиллуулах тухай сургалтыг зохион байгуулж байна.

Харуулын станцыг байгуулахаас гадна аймгийн төвийн нэг цэцэрлэг, эрүүл мэндийн төвд агаарын чанарыг хэмжих хоёр багц төхөөрөмжийг мөн суурилуулах юм.