• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хамтарсан баг"-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-ийн дарга Ц.Отгонбаяр, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Засаг дарга Г.Батжаргал нараар ахлуулсан ажлын хэсэг Дуурсах 3-р багийн “Хүүхэд хамгааллын хамтарсан баг”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг хамтарсан баг нь багийн Засаг дарга А.Тарва, нийгмийн ажилтан Б.Долгорсүрэн тэргүүтэй 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Хүүхэд хамгааллын хамтарсан баг нь гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх зорилготой мэргэжилтнүүдийн баг юм.

Тус Дуурсах 3-р баг 4801 хүн амтай,1408 өрхтэйгээс 565 нь амжиргааны баталгаат түвшингээс доогуур орлоготой, 258 нь нэн ядуу өрх байдаг бөгөөд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг Дуурсах 3-р багийн ажил үүрэгтэй танилцах явцдаа 9-р гудмын гэрэлтүүлэг, камержуулалт мөн асуудалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл, архидалт цаашлаад зөвшөөрөлгүй газар буусан 10 өрхийн аж байдлыг сайжруулах үүрэг даалгаврыг Баянхонгор сумын холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.