• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Баянхонгор аймгийн Прокурорын газраас аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтантай хамтран 2019 оны 11 сарын 29-ний өдөр зөвлөгөөн зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд аймгийн Прокурорын газраас "зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд анхаарах асуудал", "Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих прокурорын хяналт цаашид анхаарах асуудал", "Эрүүдэн шүүхтэй холбоотой гомдол, мэдээлэл гэмт хэргийн шийдвэрлэлт анхаарах асуудал" зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийсэн бол аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Эрүүдэн шүүхтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил түүний үр дүн цаашид анхаарах асуудлын талаар тус тус мэдээлэл хийлээ. Харин Хүний эрхийн Үндэсний Комиссын референт "Эрүүдэн шүүхтэй холбоотой олон улсын болон үндэсний хууль тогтоомж"-оор сургалт хийж Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлд орсон эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа манай улсад ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. Зөвлөгөөний төгсгөлд зөвлөгөөнд оролцогчид ярилцсан асуудлууд, дэвшүүлсэн саналууд дээрээ нэгдсэн шийдэлд хүрлээ.