• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хамтарсан "хяналт шалгалт" хийлээ

Аймгийн ерөнхий прокуророос баталсан удирдамжийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ШШГГазрын харъяа Баянхонгор аймаг дахь Цагдан хорих байранд хоригдож байгаа хоригдогсдын эрх үүргийг аймгийн Прокурорын газрын ахлах прокурор П.Мөнхтуяа, Хүний эрхийн Үндэсний Комиссын Баянхонгор аймаг дахь референт Б.Содонцэцэг нар хамтарч шалгалаа. Тус шалгалтын хүрээнд хоригдогчын өрөөгөөр орж тэдэнтэй биечлэн уулзаж бичгээр санал хүсэлтийг нь авахын зэрэгцээ хувийн хэрэг болон холбогдох бичиг баримтуудад шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж ажиллахыг Баянхонгор аймаг дахь ШШГГазрын дарга О.Хадбаатарт даалгалаа