• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хуванцар савыг худалдаж авдаг боллоо

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Ёсөнбулаг баг 9-1-4 тоотод байрлах "Хог ангилан ялгах төслийн баг"-т иргэд өдөр тутмын хэрэглээнээс гарсан ( ус ундааны сав, ургамлын тосны сав, кетчуп, аяга таваг угаагч, шампунь, ангижруулагч, машины тос маслоны сав, ундаа пивоны лааз) хог хаягдлаа ангилж өгсөнөөр ваучер цуглуулж бэлэн мөнгө болон өөрт хэрэгцээтэй бараагаар сольж авах боломжтой болсон байна. Ваучер цуглуулсан хэмжээнээсээ хамаарч иргэд цэвэр сүү, нэгж, гурил, бэлэн мөнгө авах юм байна. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр бид хойч үедээ эрүүл, хоггүй, цэвэр ногоон ирээдүйг бэлэглэх юм.