• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг Баянхонгор сумын ЗДТГазар, Хуульчдын холбооны салбар, Хууль эрх зүйн хэлтэс болон төрийн албан хаагчид, хүний эрхийг хамгаалагчид, төрийн бус байгууллага, иргэдийг оролцуулан зохион байгуулж төсөлд оруулах тодорхой саналуудыг амаар болон бичгээр авч холбогдох газар нь уламжиллаа.