• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хууль сахиулах байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээ боллоо

 Хууль сахиулах байгууллагуудын "Нээлттэй өдөрлөг" арга хэмжээг 2017 оны 03 дугаар сарын 26 өдөр "Баруун бүс худалдааны төв"-д зохион байгууллаа. Өдөрлөгт аймгийн ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтэс, Төрийн архивын тасаг, Цагдаагийн газар,  Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Монголын өмгөөлөгчдын холбоо, Хүний эрхийн үндэсний комисс,  Хууль  зүйн туслалцааны төв зэрэг байгууллагууд оролцож иргэдэд хуулийн зөвлөгөө өгөх болон бусад үйлчилгээг үзүүллээ. Тухайлбал:-  Хууль, эрх зүйн хэлтэс -12 Төрийн архивын тасаг -52 Цагдаагийн газар -13 Улсын бүртгэлийн хэлтэс -7 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба -9 Монголын Өмгөөлөгчдийн холбооны аймаг дахь салбар -12 Хүний эрхийн үндэсний комисс- 11  нийт 120  гаруй иргэдэд төрийн үйлчилгээг нэг дор үзүүллээ. Үүгээр зогсохгүй лангуунуудаар явж мэдээллийн хуудас тараах болон гарын авлага боршуруудыг иргэдэд тарааж өгч мэдээллийг хүртээмжтэй хүргэлээ.