• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүмүүжигч нарт хүний эрхийн цуврал сургалт хийж байна

 Хүний эрхийн Үндэсний комисс нь Цагдаагийн ерөнхий газартай санамж бичиг байгуулан хамтран ажилладаг билээ. Санамж бичгийн хүрээнд цагдаагийн алба хаагчдын дунд хүний эрхийн асуудлыг хөндсөн илтгэлийн тэмцээн зохион байгуулах, сургагч багш бэлтгэх гэх мэт олон ажлуудыг хамтран хийж байна. Хүний эрхийн Үндэсний комиссын Баянхонгор аймаг дахь референт нь аймгийн Цагдаагийнхаа газартай хамтран шүүхийн шийдвэрээр баривчлагдсан хүмүүжигч нарт хүний эрхийн цуврал сургалтыг долоо хоног бүрийн даваа гаригт зохион байгуулж байна. Сургалт нөлөөллийн ажлыг хийснээр иргэн хүн эрхээ мэдэж авах цаашлаад эрхийнхээ төлөө тэмцэх чадвартай болох бөгөөд үүнд  гол зорилго нь оршиж байна.