• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“ХҮНИЙ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨР” арга хэмжээний хүрээнд

Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссоос “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг 09-р сарын 30, 10-р сарын 01-ний өдрүүдэд МУХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баянхонгор аймагт зохион байгуулсан билээ.

Энэ хүрээнд ХЭҮК-ын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудыг хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт сурталчилгаа, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг тодорхой байгууллагууд дээр зохион байгуулж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, төрийн байгууллагуудаас нийтээр мөрдөх хэм хэмжээ тогтоосон захиргааны актуудад дүн шинжилгээ хийж ажилласан. Энэхүү үйл ажиллагааны үр дүнг үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргалд зөвлөмж хүргүүллээ. Зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дахь хэсэгт заасан хугацааны дотор хариу ирүүлэх юм.