• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн "Олон улсын өдөр" 12 сарын 10

Хүний эрхийн Олон улсын өдрийн хүрээнд аймгийн хуулийн байгууллагуудтай хамтран Төрийн банкны үйлчилгээний зааланд иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгууллаа. Энэ жилийн тухайд "Эрхийнхээ төлөө нэгдэцгээе" уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй бөгөөд нийт 54 иргэн хандан мэдээлэл, зөвлөгөө авсан байна.