• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ “ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

 Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг "-ээс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулахад аймаг, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шинэ санал, санаачлагыг нэвтрүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр " ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ " сэдэвт хэлэлцүүлгийг зохион явууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн засаг дарга Г.Батжаргал, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Т.Эрдэнэбат, Хууль Эрх Зүйн Хэлтсийн дарга, Д.Уранчимэг, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгжийн захирлууд, 45 төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий нийт 318 хүн хамрагджээ.