• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах ОУ-ын өдөр 6 сарын 12

 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр "Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай" Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцийн үзэл санааг үндэслэл болгон хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох, хязгаарлах, түүнтэй тэмцэх үйл ажиллагаанд хүүхэд, гэр бүл болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сурталчлан таниулах ажлын хүрээнд ахлах ангийн хүүхдүүдийн дунд "Хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсооё” сэдэвт сургалтыг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын  мэргэжилтэн  зохион байгууллаа. Мөн Мэргэжлийн хяналтын газартай хамтран Баянхонгор аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж байгаа болон хүнд хөдөлмөр эрхлэх магадлалтай хүүхдүүдийн тандалт судалгааг гаргахаар ажиллаж байна. Уг ажлын хүрээнд ХЭҮКомиссын орон нутаг дахь ажилтан хамтран ажиллахаар боллоо.