• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүүхэд хамгаалагч" эргүүл ажиллаж эхэллээ

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон бусад хууль тогтоомж, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд хэрэгжиж буй “Хүүхэд хамгаалагч” төслийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хамтран хэрэгжүүлэхээр болсон бөгөөд Цагдаагийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/40 дүгээр тушаалаар томилогдсон 2 хүүхэд хамгаалагч ахмад ажилтантай 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дөрвөлсөн гэрээ байгуулж хүүхэд хамгаалагчид ажилаа эхэлсэн байна.