Цагаан цахирын бичил уурхайчдад хүний эрхийн сургалт хийлээ - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагаан цахирын бичил уурхайчдад хүний эрхийн сургалт хийлээ

2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ХЭҮКомиссын аймаг дахь ахлах мэргэжилтэн нь  Баянхонгор аймгийн Баян-овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан цахир нэртэй бичил уурхайчдын олборлолтын талбайд очиж Төрийн бус байгууллага, нөхөрлөл, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдтэй уулзаж бичил уурхайн удирдлага зохион байгуулалт, ажлын байрны ерөнхий нөхцөл байдал, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй,   Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хэрэгжилт,  Амьдрах эрх, Өмчлөх ба эдийн засгийн эрх, эрх чөлөөний талаар харилцан ярилцаж мэдээлэл солилцлоо. Мөн бичил уурхай эрхлэгчдийн хүний эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх үүднээс тэднээс санал асуулга авч ерөнхий нөхцөл байдлыг тодруулахын зэрэгцээ бичил уурхайчид,  ХАМО иргэд орон нутгийн төрийн байгууллага болон бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоотой хэрхэн хамтран ажиллаж байгаа байдал,  тэдний  сум орон нутгийн төрийн байгууллагад өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн байдал зэрэгт  дүн шинжилгээ хийж ажиллаа.  Дараа нь төслийн баг маань бичил уурхай эрхлэгчдэд "Хүний эрхийн үндсэн ойлголт ба хандлага”, "Төрийн үйлчилгээ ба хүний эрх” сэдвийн хүрээнд сургалт хийлээ. Сургалтын зорилго нь  бичил уурхай эрхлэгчид болон ХАМО иргэдэд хүний эрхийн болон хууль эрх зүйн мэдлэг олгоход оршиж байлаа. Сургалтанд 32 хүн хамрагдсан болно. Үүнээс 29 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй байсан. Тэдгээрийн 28 нь бичил уурхайчин байсан бол 4 нь ХАМО иргэн байсан. Сургалтанд оролцогчдод гэрэл татуулсан зөв зам, Хүний эрхэд суурилсан хандлага хичээлийн гарын авлагыг тарааж өгч мэдээлэл өгсөн.