• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагдаагийн алба хаагчдад сургалт хийлээ

Аймгийн Цагдаагийн газрын хүсэлтээр Хүний эрхийн Үндэсний Комиссын сургагч багш аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга Г.Батаатай хамтран 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Цагдаагийн газрын албан хаагчдад “Эрүү шүүлтээс ангид байх эрхийн олон улсын зохицуулалт” сэдвийн хүрээнд сургалт хийлээ. Цагдаагийн газрын алба хаагчдыг чадавхижуулах сургалтыг сургагч багшийн хамт үргэлжлүүлэн шат дараатайгаар хийх юм.