• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цуврал сургалт зохион байгуулж байна

 Аймгийн Цагдаагийн газартай хамтран шүүхийн шийтгэврээр баривчлагдсан хүмүүжигч нарт хүний эрхийн талаарх цуврал сургалтыг зохион байгуулж байна.  Энэхүү сургалтын  зорилго нь захиргааны журмаар баривчлах шийтгэл хүлээсэн этгээдийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, өөрийгөө тайвшруулах чадвартай амьдралын эерэг хандлага, зөв дадал, бодолтой иргэн болгон төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.  Тус сургалтыг цувралаар  хийсний үр дүнд   захиргааны журмаар баривчлах шийтгэл хүлээсэн этгээдийн зан үйл, сэтгэл зүйн чиг хандлагад нөлөөлж дахин хүчирхийлэл, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.