• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрдэм шинжилгээний хурал болно

 Хууль, эрх зүйн хэлтсээс зохион байгуулж буй "Авлигагүй нийгмийн төлөө-2" аяны хүрээнд Хууль зүйн салбарт авлигын эрсдлийг үүсгэж буй хүчин зүйл, тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох, тус салбарын шударга байдал, ёс зүйг сайжруулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин болон зохион байгуулалтыг боловсронгуй болгоход судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг чиглүүлэх, шинэ санал санаачилгыг өрнүүлэх зорилгоор АВЛИГА БА ХУУЛЬ ЗҮЙН САЛБАР: ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 14:00 цагт Хүүхдийн тэмүжин театрт зохион байгуулна. Эрдэм шинжилгээний хуралд төрийн албан хаагчид та бүхэн идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна.