• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч аймаг болох” зорилт тавилаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй Баянхонгор аймагт хамтран ажиллах гэрээ байгууллаа.  
Уг гэрээг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд аймгийн ХАБЭА-н зөвлөлийн дарга Ц.Дашцэрэн, Хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ХАБЭА-н газрын дарга Г.Нямдэжид нар байгууав. Гэрээг байгуулснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлж, "Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч аймаг болох” зорилгыг талууд өмнөө тавьж байна.   Уг гэрээг хоёр жилийн хугацаатай байгуулжээ. Гэрээ хүчинтэй байх хугацаанд Баянхонгор аймаг үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж, гарах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж ажиллах юм. Энэ хүрээнд гэрээ байгуулсан уул уурхай, барилгын компаниудын нэрсийн жагсаалт, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ, мэргэжлээс шалтгаалах өвчний үзлэг шинжилгээнд хамрагдсан хуваарийг уул уурхайн компаниудтай тохиролцон ХАБЭМТ-д жил бүр тайлаглахаар боллоо.  Мөн гэрээний хэрэгжилтийг  хангаагүй хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ, мэргэжлээс шалтгаалах өвчний урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй уул уурхайн компаниудад хариуцлага тооцож ажиллах юм.