• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Эрүүл цагдаа" хөтөлбөр хэрэгжиж байна

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын дунд хэрэгжиж буй “Эрүүл цагдаа хөтөлбөр”, “Байгууллагын соёлыг дээшлүүлэх хөтөлбөр”, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй “Хорт зуршилгүй-Эрүүл бие” аяны хүрээнд алба хаагчдын бие бялдарыг бэлтгэлжилтийн түвшинг ахиулах, хорт зуршлаас ангид байлгах зорилгоор унадаг дугуйжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, “МЭРИДА” Хязгаарлагдмал хариуцлагатай компанитай хамтран ажиллах гэрээний дагуу 2 дугаар ээлжинд хамрагдсан 41 алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр унадаг дугуй олголоо. Арга хэмжээний хүрээнд тус газрын Захиргааны удирдлагын тасаг , “Залуучуудын зөвлөл”-тэй хамтран унадаг дугуйн стандарт бүхий 2 дахь зогсоолыг байгуулж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн алба хаагчдын биеийн дархлааг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Эрүүл агаар эм” 14 км унадаг дугуйн аялал зохион байгуулж, амны хаалт тарааж, халуун цай, чацарганаар үйлчилсэн байна.