• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүүл чанартай хоол хүнсээр хангагдах эрхийн хүрээнд сургуулиудад ажиллаа

 сургуулиудад ажиллаа Эрүүл аюулгүй хоол хүнсээр хангагдах эрхийн хүрээнд аймгийн ЗДТГ-с зохион байгуулан 03 дугаар сарын 20-ны өдөр  бага ангийн сурагчдад өгдөг үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт шалгалтыг хийсэн бөгөөд энэхүү ажлын комиссын бүрэлдэхүүнд Хүний эрхийн үндэсний комиссын ахлах мэргэжилтэн  орж ажиллаа. Шалгалтанд Номундалай, Номгон, Эрдэнэмандал, Эрдэм, Баян-ойт, Соогосейко ахлах сургуулиуд тус тус хамрагдсан болно.  Ахлах мэргэжилтэн миний хувьд хүүхдүүд хэрхэн эрүүл аюулгүй хүнсээр хангагдаж байгаад хяналт тавьж ажилласан. Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгах явцад нилээд хэдэн зөрчил дутагдал ажиглагдаж байсан. Мөн зарим сургуулийн үдийн цай цэвэр орчинд хийгддэг төдийгүй  хүүхдийн хэрэгцээг хангахаар хоол хүнс нийлүүлдэг нь мэргэжлийн байгууллага болоод багш сурагчдын дүгнэлтээс харагдсан. Шалгалтын явцад үдийн цайны амт чанар, санал гомдлын талаар үдийн цайнд хамрагддаг сурагчид болон эцэг эхчүүд, багш ажилчдаас санал асуулга авлаа. Санал асуулга болон шалгалтын дүнг нэгтгэж аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах юм.