• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

" Эрүү шүүлтээс ангид байх эрх"-ийн хүрээнд сургалт хийлээ

Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүсэлтээр 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдад “Эрүү шүүлтээс ангид байх эрхийн олон улсын зохицуулалт” сэдвээр сургалт хийв. Сургалт аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хурлын зааланд зохион байгуулагдаж 22 хүн хамрагдлаа.