• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ЭХ ХҮҮХДИЙГ АГААРЫН БОХИРДЛООС ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР БАЯНХОНГОР АЙМАГТ ХЭРЭГЖИНЭ

 НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран агаарын бохирдлоос эх, хүүхдийг хамгаалах дөрвөн жилийн төсөлд 15.2 сая ам.доллар зарцуулахаар болжээ. Хөтөлбөрийн 10.4 сая ам.долларыг НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, 4.8 сая ам.долларыг Швейцарийн хөгжлийн агентлаг тус тус гаргах юм байна. Эх, хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалах 15.2 сая ам.долларын санхүүжилттэй уг хөтөлбөрийг Баянхонгор аймаг хамтран хэрэгжүүлнэ.