• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ӨНӨӨДӨР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12-р сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлаж дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэж ирсэн уламжлалтай. Тэгвэл энэ жил Баянхонгор аймгийн хөгжлийн бэршээлтэй иргэдийг дэмжих холбоо, улаан загалмай, ХБХДЭЭХ зэрэг байгууллагууд хамтран “Хөгжилд хөл нийлүүлье” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал нар оролцож төрийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж хийж хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгөөд цаашдаа хийе бүтээе, нийгэмдээ оролцое гэсэн иргэн бүрээ бид дэмжих болно гэдгээ илэрхийлэв.

Баянхонгор аймагт хөгжлийн бэрхшээлтэй 3474 иргэд байгаагаас 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй 286 хүүхэд эзэлж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хэлбэрээр авч үзвэл харааны 332, сонсголын 217, хэл ярианы 183, хөдөлгөөний 751, сэтгэц, оюун ухааны 735, хавсарсан 490 хүн тус тус бүртгэлтэй байдаг байна. эдгээр иргэдийн 34 хувь нь төрөлхийн 66 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх боломжтойг харуулж байгаа юм.

Баянхонгор аймгийн хувьд 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “ХӨГЖЛИЙН ТӨВ”-ийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж байгаа бөгөөд одоо барилгын явц 60 гаруй хувьтай байна. Ирэх зун ашиглалтад бүрэн орно.

Мөн Ниймгийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламжинд 1086 хүнд 209,652,835 төгрөгийг зарцуулаад байгаа бол аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхүүдийн 48 төслийг хүлээж авсанаас 29-ийг нь дэмжиж 48 сарын хугацаатай 45,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт хамруулж, ажлын байрыг шинээр бий болгожээ.