• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ахмад настны эрхийн өдрийг угтан сургалт зохион байгуулав

Ахмадууд өөрийн чин хүсэл, сэтгэл, итгэлээрээ нийгмийн амьдралын сайн сайхны төлөө санаа тавьж хойч үе бидэндээ өөрсдийн арвин туршлага, мэдлэг, боловсролоо уламжлуулан үлдээсэн, улс орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшилтэд идэвхтэй оролцож байдаг бид бүхний үлгэрлэн дууриадаг, гэр бүл, үр хүүхдийнхээ хамгийн хүндтэй хүмүүс билээ.

Иймд 1990 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 10 дугаар сарын 1-нийг “Олон улсын Ахмадын өдөр” болгон зарласны дагуу 1992 онд Монгол Улсын Засгийн газраас мөн өдрийг “Монголын Ахмадын” өдөр болгон зарласан бөгөөд дэлхий нийтээрээ 29 дахь жилдээ тэмдэглэж байна.

Энэ өдрийг угтан Баян-Өлгий аймгийн Ахмадын холбоотой хамтран 9 дүгээр сарын 28-ний өдөр аймгийн Ахмадын ордны хурлын танхимд “Ахмад настны эрх” сэдвээр сургалт хийлээ сургалтад нийт 46 ахмадууд оролцож ахмад настны эрх буюу нийгмийн хамгааллын бодлого, Үндсэн хуульд заасан “... өдөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй.” Гэсэн заалтын хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт ахмадууд Үндсэн хууль болон Ахмад настны тухай хуульд заасан Ахмад настны амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулахад төрөөс дэмжлэгийг үзүүлэн гэсэн заалтад засааны дагуу

- ахмад настанд амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр олгох

- тэжээн тэтгэх хүүхэдгүй эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан, хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан жилд нэг удаа мөнгөн тусламж олгох

гэсэн эдгээр заалтууд хэрэгжихгүй байна. Энэ талаар холбогдох байгууллага болон аймгийн засаг даргад хүртэл хандсан боловч дорвитой хариу өгөхгүй байгаа нь ахмад настны эрхийн зөрчил болж байгаа талаар сургалтад хамрагдсан ахмадууд илэрхийлж байв.