• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аюулгүй цэцэрлэг сургалт, хэлэлцүүлэг болов

Уг сургалт хэлэлцүүлгийн гол зорилго нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах бага насны хүүхдийг эрүүл аюулгүй, хамгаалагдсан орчинд сурч хөгжих, эрүүл тэжээллэг хоол хүнсээр хангах, бага насны хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд оршино. Хэлэлцүүлгээр "...эрүүл тэжээллэг хоол хүнс нь тухай мэдээллийг цэцэрлэгийн тогооч нарт өгөх хэрэгтэй байна заримдаа ямар ч тэжээллэг биш хоол өгдөг энэ талаар багш нар саналаа хэлэхлээр цэцэрлэгийн захирлаас дарамт шахалт ирдэг, Баян-Өлгий аймгийн хэмжээнд стандарт шаардлага хангасан цэцэрлэг ховор байгаа энэ тал дээр та нар хэлж өгөөч стандарт шаардлага хангагдсан байр, барилгагүйгээс болж хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх маш их зөрчигдөж байна. Сургалт мэдээллийг улиралд нэг удаа явуулж байх...” Гэсэн саналыг багш нарын зүгээс тавьж байв.