• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч буй асрагч нарт зориулан сургалт зохион байгуулав

Сургалтад 13 сумын 54 асран хамгаалагч нар оролцож өрхийн гишүүдийг чадавхижуулах, эерэг дадал, хэвшил төлөвшүүлэх, өрхийн гишүүдийн нийгэм, гэр бүл, хөршийн харилцаагаа сайжруулахсэтгэл зүйн болон хууль эрх зүйн зөвлөгөө авлаа. Хүний эрхийн үндэсний комиссын Баян-Өлгий аймаг дахь ахлах мэргэжилтэн уг сургалтад урилгаар оролцож "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх” сэдвээр сургалт явуулж сургалтанд хамрагдсан иргэдийн сонирхсон асуултад хариулав.