• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Баян-Өлгий аймагт хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон тухай

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн Засаг дарга А/516 тоот захирамжаар Тус аймгийн Улаанхус сумын 6- дугаар багийн нутаг дэвсгэрт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Улаанхус сумын төвөөс болон тус сумын 6- дугаар багийн нутаг дэвсгэрээс гарах, орох зорчих хөдөлгөөнийг 2020 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 13:00 цагаас эхлэн шинжилгээний эцсийн хариу гарах хүртэл хугацаагаар хязгаарлалаа